20101204

Г. Мөнхбаатар :


...
Миний нүдэн доторх
Хэрээний нүд
Чиний нүдэн дэх
Хунгийн харцнаас цагаан...
Уушиг эзэмдэгч
Хүслийн өвсөн дунд
Царцаа царгина...
Энд л...
 Хагацлийг мартаад
Салхинд хийсэх бүрхээ
Хөгжилтэйгөөр үднэ
Сэтгэл хөглөх зургаан утас...
Одоо...
Тэрч надад хэрэггүй
Миний нүдэн доторх
Хэрээний нүд
Чиний нүдэн дэх
Хунгийн харцнаас цагаан.
      
                    2010.04.28.  “дарь эх” хөлсний байр
 

No comments:

Post a Comment