20101204

Г. Мөнхбаатар : Хань Норовнямдаа зориулав


...

Өглөө бүр
Цонхон дор жиргэх болжморууд
Хавар болсныг дуулгасаных уу?
Ангир гунганах шиг болоод
Хацар минь норох юм
Өдөр бүхэн чинийхээ хөргийг зурж
Цаг хугацааг зарцаав ч
Он цаг урссаар л байх...
Хаврын хаварт л ингэж догдлох бүрт
Нутгаасаа хол суухуул
Сэтгэл минь шувуу болно
Өглөө бүр
Цонхон дор жиргэх болжморууд
Хавар болсныг дуулгасаных уу?
Эгээл тэдтэй хамт эрт босоод
Чинийхээ татсан хэцэн дээр
Болжмор болон дэргэнэм.


                             2010,05,20,дарь эх

No comments:

Post a Comment